Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 26:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тавин хүрэл гархийг хийж, гархинуудыг гогцоонуудад оруулан, майхныг хооронд нь холбогтун. Ингэснээр энэ нь нэг болно.

12. Майхны бүрээсний үлдсэн унжсан хэсэг буюу үлдсэн хагас бүрээсийг асрын ар талд унжуулагтун.

13. Майхны бүрээсний уртаас үлдсэн хэсэг буюу нэг тал дахь тохой, мөн нөгөө тал дахь тохой нь асрын хоёр талаар унжин түүнийг бүтээх ёстой.

14. Улаанаар будсан хуцын арьсаар майхны бүтээлгийг хийгтүн. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг хий.

15. Дараа нь хуайс модоор асарт зориулан дүнзнүүдийг босоогоор нь хий.

16. Дүнз тус бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 26