Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 25:22-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.

23. Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий.

24. Чи түүнийг шижир алтаар бүрж, түүнийг тойруулан алтан эмжээр хий.

25. Ширээнд зориулан түүнийг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, түүнийг тойруулан хөвөөг нь алтаар эмж.

26. Түүнд зориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул.

27. Цагиргууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой.

28. Чи хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно.

29. Чи ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий.

30. Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.

31. Дараа нь чи шижир алтаар дэнлүүний суурийг хий. Дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундага, түүний болцуу ба түүний цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбо.

32. Дэнлүүний суурийн хажуугаас зургаан салаа гарах бөгөөд гурван салаа нь түүний нэг хажуугаас, гурван салаа нь түүний нөгөө хажуугаас гарна.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 25