Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 25:18-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Өршөөлийн суудлын хоёр үзүүрт хоёр херубыг алтаар давтан хий.

19. Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хий. Херубуудыг өршөөлийн суудалтай нэгтгэн хоёр үзүүрт нь хий.

20. Херубуудын далавчнууд дээш дэлгэгдэн, өршөөлийн суудлыг бүрхэн байх бөгөөд бие биен уруугаа харж байх ёстой. Херубуудын нүүр нь өршөөлийн суудал уруу харсан байна.

21. Өршөөлийн суудлыг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.

22. Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.

23. Чи хуайс модоор хоёр тохой урттай, нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хий.

24. Чи түүнийг шижир алтаар бүрж, түүнийг тойруулан алтан эмжээр хий.

25. Ширээнд зориулан түүнийг тойруулаад алганы энгээр хөвөө хийж, түүнийг тойруулан хөвөөг нь алтаар эмж.

26. Түүнд зориулж чи дөрвөн алтан цагираг хийж, дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт нь тэдгээрийг байрлуул.

27. Цагиргууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж, хөвөөнд ойр байх ёстой.

28. Чи хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүр. Тэдгээрээр ширээг зөөх болно.

29. Чи ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундагыг нь шижир алтаар хий.

30. Чи ширээн дээр Оршихуйн талхыг тавьж байнга Миний өмнө байлга.

31. Дараа нь чи шижир алтаар дэнлүүний суурийг хий. Дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундага, түүний болцуу ба түүний цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбо.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 25