Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 24:3-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар—ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.

4. Мосе ЭЗЭНий бүх үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босоод, уулын бэлд Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр баганын хамт тахилын ширээ босголоо.

5. Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв.

6. Мосе цусны хагасыг нь авч, савнуудад хийн, хагасыг нь тахилын ширээн дээгүүр цацав.

7. Тэгээд Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд—ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.

8. Тиймээс Мосе цусыг авч, ард түмний дээгүүр цацан,—Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн гэв.

9. Дараа нь Мосе Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,

10. Израилийн Бурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа.

11. Гэсэн ч Тэр Израилийн хөвгүүдийн хүндэт хүмүүсийн эсрэг мутраа сунгаагүй бөгөөд тэд Бурханыг үзэцгээж бас идэж ууцгаав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 24