Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 22:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө түүнийг худалдах ёстой.

4. Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг, эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.

5. Хэрэв хүн тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой.

6. Хэрэв гал гарч, үүргэний бутанд авалцаж, хураасан тариа, эсвэл хадаагүй тариа, эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой.

7. Хэрэв хүн мөнгө, эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.

8. Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой.

9. Үхэр, илжиг, хонь, хувцас хунар, эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан зүйл болох итгэл эвдсэн тохиолдол болгонд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.

10. Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас

11. хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авч, нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй.

12. Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой.

13. Хэрэв уг мал нь тастагдсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тастагдсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.

14. Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх, эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 22