Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 20:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрлээ үзүүлдэг.

7. Чи өөрийн Бурхан ЭЗЭНий нэрийг дэмий бүү дурд. Учир нь ЭЗЭН Өөрийнх нь нэрийг дэмий дурдагчийг шийтгэлгүй орхихгүй.

8. Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун.

9. Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий.

10. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй.

11. Учир нь ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс ЭЗЭН Амралтын өдрийг ерөөн, тэр өдрийг ариун болгосон юм.

12. Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан ЭЗЭНий чамд өгсөн газар дээр чи урт наслах болно.

13. Чи хүн бүү ал.

14. Чи бүү завхайр.

15. Чи бүү хулгайл.

16. Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 20