Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 2:6-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэр нээж харсанд, нэгэн хүү уйлж байлаа. Тэр түүнийг өрөвдөн—Энэ бол еврейчүүдийн хүүхдүүдийн нэг нь байна гэж хэлэв.

7. Түүний эгч нь Фараоны охинд—Би явж, еврей эмэгтэйчүүдээс таны төлөө хүүхдийг асрах асрагчийг дуудах уу? гэв.

8. Фараоны охин түүнд—Яв! гэхэд, охин явж, хүүхдийн эхийг дуудлаа.

9. Фараоны охин түүнд—Энэ хүүхдийг авч, надад асарч өг. Би чамд хөлсийг нь өгнө гэв. Тэгээд тэр эмэгтэй, хүүхдийг авч асрав.

10. Хүүхдийг өсөж том болоход, эмэгтэй түүнийг Фараоны охинд аваачсан бөгөөд тэр түүний хүү болов. Тэрээр хүүг Мосе гэж нэрлээд—Учир нь би түүнийг уснаас гаргаж авсан юм гэж өгүүлжээ.

11. Мосе өсөж том болоод нэгэн өдөр өөрийн ах дүү нар уруу очиж, тэдний хүнд хүчир ажлыг харав. Өөрийнх нь ах дүү болох нэг еврей хүнийг египет хүн зодож байхыг тэр үзэв.

12. Тэр ийш тийш хараад, хүнгүй байхыг үзмэгцээ, мөнөөх египет хүнийг алж, түүнийг элсэнд нуув.

13. Түүнийг дараа өдөр нь очиход, хоёр еврей хүн зодолдож байгаа үзэгдэв. Тэр буруутанд хандан—Чи юунд хөршөө зодно вэ? гэсэнд,

14. харин нөгөө хүн—Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ? Чи египет хүнийг алсан шигээ намайг бас алах гэж байна уу? гэсэнд, Мосе айж—Хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлэв.

15. Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа.

16. Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услахын тулд онгоцнуудыг дүүргэв.

17. Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад, хонин сүргийг нь услав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 2