Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 2:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа.

16. Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услахын тулд онгоцнуудыг дүүргэв.

17. Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад, хонин сүргийг нь услав.

18. Тэд өөрсдийн эцэг Реуелд ирэхэд, тэр—Өнөөдөр та нар юунд ийм хурдан ирэв? гэж асуув.

19. Тэд—Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татан өгч, хонин сүргийг усалсан гэжээ.

20. Тэр охиддоо—Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг дуудаад дайлагтун! гэж хэлэв.

21. Мосе тэр хүнтэй хамт амьдрахыг зөвшөөрсөн бөгөөд Реуел өөрийн охин Зиппораг Мосед өгчээ.

22. Тэгээд тэр хүү төрүүлсэнд, Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд—Би хүний газарт харь хүн болсон юм гэж хэлэв.

23. Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.

24. Бурхан тэдний ёолох дууг сонсож, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээг санав.

25. Бурхан Израилийн хөвгүүдийг харж анхаарав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 2