Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 19:12-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Чи ард түмний төлөө уулын эргэн тойронд хүрээ татаад, “Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүнийг заавал алах ёстой.

13. Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүнийг чулуугаар шидэж, эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй” гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уул өөд гарч ир гэв.

14. Тийнхүү Мосе уулаас буун ирж, ард түмнийг ариусгав. Тэд өөрсдийн хувцсыг угаав.

15. Мосе ард түмэнд—Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.

16. Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв.

17. Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо.

18. Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.

19. Дараа нь бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.

20. ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буусан. ЭЗЭН Мосег уулын орой уруу дуудсанд Мосе очив.

21. ЭЗЭН Мосед—Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий.

22. ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.

23. Мосе ЭЗЭНд—Ард түмэн Синаи ууланд гарч чадахгүй. Учир нь Та “Уулыг тойруулан хүрээ татаж, уулыг ариусга” гэж анхааруулсан билээ гэв.

24. Тэгэхэд ЭЗЭН түүнд—Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв.

25. Тиймээс Мосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 19