Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 19:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.

2. Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав.

3. Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан—Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.

4. “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан.

5. Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.

6. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.

7. Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв.

8. Бүх ард түмэн нийтээрээ—ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 19