Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 18:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. болон хоёр хүүг нь авав. Тэдний нэгнийх нь нэрийг Гершом гэдэг аж. Учир нь Мосе—Би хүний газарт харь хүн болсон гэжээ.

4. Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе—Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.

5. Мосегийн хадам эцэг Иетро, түүний эхнэр, хөвгүүдтэй нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Мосе Бурханы ууланд буудалласан байв.

6. Тэр Мосед—Чиний хадам эцэг Иетро би чиний эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв.

7. Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн, түүнийг үнсэв. Тэд амар мэндээ мэдэлцсэний дараа майханд орцгоов.

8. Мосе хадам эцэгтээ Израилийн төлөө Фараонд ба египетчүүдэд ЭЗЭНий үйлдсэн бүхнийг болон аян замд тохиолдсон бүх хэцүү бэрхшээлийн тухай, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсан тухай ярив.

9. Израилийг египетчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан ЭЗЭНий бүх сайн сайханд Иетро баярлав.

10. Тиймээс Иетро—Та нарыг египетчүүдийн гараас, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар дороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай.

11. Үргэлж ихэрхдэг тэднийг ялсан учир ЭЗЭН бол бүх бурхдаас илүү агуу юм гэдгийг би одоо мэдлээ гэв.

12. Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн бүх ахмадуудтай цуг ирэв.

13. Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов.

14. Ард түмний төлөө түүний хийж байгаа бүхнийг Мосегийн хадам эцэг хараад—Ард түмний төлөө хийж байгаа чиний энэ ажил чинь юу юм бэ? Яагаад бүх ард түмэн өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, чи ганцаараа сууж байна вэ? гэж асуув.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 18