Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 18:21-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.

22. Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно.

23. Хэрэв чи энэ зүйлийг хийж, Бурхан чамд тушаавал, чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ өөрийн нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.

24. Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, түүний хэлсэн бүхнийг хийв.

25. Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов.

26. Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв.

27. Дараа нь Мосе хадам эцгээ үдэж явууллаа. Хадам эцэг нь нутаг уруугаа буцав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 18