Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 17:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар, Рефидимд буудаллав. Тэнд ард түмэнд уух ус байсангүй.

2. Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж—Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд—Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.

3. Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон—Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон бидний үр хүүхдийг, мал сүргийг минь цангаан алах гэж байна вэ? гэлцэв.

4. Мосе ЭЗЭНд хашхиран,—Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв.

5. Тэгэхэд ЭЗЭН Мосед—Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулан яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв.

6. Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлдэв.

7. Мосе тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд,—ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? хэмээн ЭЗЭНийг сорьсон юм.

8. Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 17