Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 16:25-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Мосе—Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр бол ЭЗЭНий ариун өдөр. Өнөөдөр та нар түүнийг газраас олохгүй.

26. Зургаан өдөр та нар түүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь амралтын өдөр тул юу ч байхгүй гэв.

27. Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй.

28. ЭЗЭН Мосед—Хэдий хүртэл та нар Миний хууль, Миний тогтоолуудыг сахихаас татгалзах юм бэ?

29. Хар. ЭЗЭН та нарт амралтын өдрийг өгсөн. Тийм учраас зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр өөрийн байрнаас бүү гар гэв.

30. Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав.

31. Израилийн гэрийнхэн түүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь кориандрын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай боов мэт байв.

32. Мосе—ЭЗЭН ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египетийн нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм” гэв.

33. Мосе Ааронд—Ваар авч, дотор нь нэг бүтэн омер манна хий. Түүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв.

34. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Аарон Гэрчлэлийн өмнө түүнийг тавьж хадгалав.

35. Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 16