Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 16:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Израилийн хөвгүүдийн бүх чуулган цөлд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллов.

3. Израилийн хөвгүүд тэдэнд—Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв.

4. ЭЗЭН Мосед—Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.

5. Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв.

6. Мосе, Аарон нар Израилийн бүх хөвгүүдэд—ЭЗЭН та нарыг Египетийн газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно.

7. Та нар ЭЗЭНий алдрыг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид хэн болоод та нар бидний эсрэг гомдоллоод байгаа юм бэ? гэв.

8. Мосе—ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.

9. Мосе Ааронд—Израилийн хөвгүүдийн бүх чуулганд “ЭЗЭНий өмнө ойртон ир. Учир нь Тэр та нарын гомдлыг сонссон” гэж хэл гэв.

10. Аарон Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хэлэхэд, тэд цөл уруу хартал ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв.

11. ЭЗЭН Мосед—

12. Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би бол та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно” гэж хэл гэв.

13. Орой болоход бөднө шувууд нисэж ирээд, хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв.

14. Шүүдэр арилахад цөлийн гадаргуу дээр жижиг, бөөрөнхий хяруу шиг жижигхэн зүйл газар дээр байв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 16