Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 16:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. ЭЗЭН Мосед—

12. Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би бол та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно” гэж хэл гэв.

13. Орой болоход бөднө шувууд нисэж ирээд, хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв.

14. Шүүдэр арилахад цөлийн гадаргуу дээр жижиг, бөөрөнхий хяруу шиг жижигхэн зүйл газар дээр байв.

15. Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биеэсээ—Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд—Энэ бол ЭЗЭНий та нарт идүүлэхээр өгсөн талх юм.

16. ЭЗЭН “Хүн бүр идэх хэмжээгээрээ үүнээс цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер байхаар авагтун” гэж тушаасан гэв.

17. Израилийн хөвгүүд тийнхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хураав.

18. Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасан нь илүү гарсангүй, бага хураасан нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ.

19. Мосе тэдэнд—Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 16