Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 15:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ.—Би ЭЗЭНд дуулъя.Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ.Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.

2. ЭЗЭН бол миний хүч ба дуу.Тэр миний аврал болсон.Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно.Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.

3. ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.

4. Фараоны тэрэгнүүд болон түүний цэргүүдийг Тэр далайд хаясан.Түүний шилдэг дарга нар нь Улаан тэнгист живэв.

5. Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 15