Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 14:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосед айлдан—

2. Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд, далайн эрэгт буудалла.

3. Фараон Израилийн хөвгүүдийн талаар “Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан” гэж бодно.

4. Ийнхүү Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 14