Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 13:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хожим чиний хүү чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал, чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.

15. Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа анх төрөгсдийг, хүний ууган болон малын анхны төл бүрийг ЭЗЭН алсан. Тийм учраас би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл.

16. Үүнийг гартаа тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.

17. Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан—Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан.

18. Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан Тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа.

19. Мосе өөртөө Иосефын ясыг авлаа. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийнхөө хамт эндээс авч яваарай” гэсэн юм.

20. Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав.

21. ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 13