Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 12:30-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Тэр шөнө Фараон хийгээд түүний бүх зарц нар, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй.

31. Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж—Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил.

32. Та нар хэлснээрээ хонио, үхрээ аваад яв. Мөн намайг ч ерөөгөөч гэв.

33. Египетчүүд—Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг яаруулан, нутгаасаа бушуухан гаргах гэв.

34. Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурилыг хийсэн савнуудаа хувцсандаа боогоод, мөрөн дээрээ үүрэв.

35. Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэв. Тэд египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ.

36. ЭЗЭН египетчүүдийн нүдэнд ард түмнээ таалан соёрхсонд, тэдний нэхсэнээр египетчүүд өгсөн. Тийнхүү тэд египетчүүдийг дээрэмдсэн билээ.

37. Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эр байсан.

38. Холилдсон үй олон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг тэдэнтэй хамт гарав.

39. Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм.

40. Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ.

41. Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав.

42. Энэ бол Египетийн нутгаас тэднийг гаргасны төлөө ЭЗЭНд баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнө бол Израилийн бүх хөвгүүдийн үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 12