Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 12:23-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.

24. Та нар энэ үйл явдлыг өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ.

25. ЭЗЭН амласан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ.

26. Та нарын хүүхдүүд “Энэ ёслол ямар учиртай юм бэ?” гэж хэлэх үед

27. та нар “Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан” гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв.

28. Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 12