Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 10:18-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв.

19. ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн бүх нутагт нэг ч царцаа үлдсэнгүй.

20. Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.

21. ЭЗЭН Мосед—Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав.

22. Мосе гараа тэнгэр өөд сунгахад, Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов.

23. Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн бүх хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.

24. Фараон Мосег дуудаж,—Яв, ЭЗЭНд үйлчил. Харин та нарын хонь ба үхэр сүрэг чинь үлдэг. Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв.

25. Мосе—Бид ЭЗЭН Бурхандаа тахил өргөх учраас та шатаалт тахил ба өргөлүүдийг бидний гарт өгөх ёстой.

26. Тийм учраас бидний мал ч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч, өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэх тул нэг ч туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртэл бид юугаар ЭЗЭНд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлэв.

27. ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.

28. Фараон түүнд—Надаас зайл. Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.

29. Мосе—Та зөв ярьж байна. Би таны нүүрийг дахин харахгүй гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 10