Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 1:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Египетчүүд Израилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав.

14. Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.

15. Дараа нь Египетийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей эх баригчдад—

16. Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв.

17. Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв.

18. Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд—Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.

19. Эх баригчид Фараонд—Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав.

20. Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч маш хүчирхэг болов.

21. Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 1