Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 98:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНд шинэ дууг дуулагтун.Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөдТүүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.

2. ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн.Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн.

3. Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан.Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.

4. Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун.Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.

5. Ятгаар болон ая эгшгээр,Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун.

6. Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаарЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.

7. Далай болон түүний доторх бүх юмсыг,Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.

8. ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан,Уул нуруудыг баярлан дуулуул.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 98