Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 94:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. ЭЗЭН хүний бодлуудыг хийгээдТэдгээр нь дэмий хоосон болохыг мэднэ.

12. Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг,Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ!

13. Ингэснээр хорон муу хүнд нүх ухах хүртэлТа түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө.

14. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй,Өөрийн өвийг ч орхихгүй.

15. Учир нь шүүх дахин зөв шударга болж,Зүрхээрээ шулуун бүгд түүнийг дагана.

16. Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ?Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?

17. Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн болМиний сэтгэл удахгүй чимээгүйн дунд оршихсон.

18. Хэрэв би “Миний хөл хальтирсан” гэж хэлэх ёстой байсан бол,Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан.

19. Миний дотор санаа зовсон бодлууд олшироходТаны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг.

20. Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюуСүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?

21. Тэд хамтдаа зөв шударга хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж,Гэмгүй хүнд үхлийн ял өгдөг.

22. Харин ЭЗЭН миний бат цайз,Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 94