Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 94:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН,Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!

2. Дэлхийн Шүүгч ээ, босож,Бардамнагчдад нөхөн төлөөч.

3. Хэдий болтол хорон муу хүмүүс, ЭЗЭН,Хэдий болтол хорон муу хүмүүс баярлаж цэнгэх вэ?

4. Тэд цацаж, дээрэлхүү үгс ярьдаг.Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.

5. Өө, ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж,Таны өв залгамжлалыг зовоодог.

6. Тэд бэлэвсэн эмэгтэй ба харь хүнийг алж,Өнчнийг ч хороодог.

7. Тэд “ЭЗЭН хардаггүй,Иаковын Бурхан анхаардаггүй” гэв.

8. Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай.Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?

9. Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү?Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?

10. Үндэстнүүдийг гэсгээдэг,Хүнд эрдэм мэдлэгийг заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү?

11. ЭЗЭН хүний бодлуудыг хийгээдТэдгээр нь дэмий хоосон болохыг мэднэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 94