Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 91:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй,Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.

11. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулдТэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.

12. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээТэд чамайг гар дээрээ өргөн явна.

13. Чи арслан, наж могойг гишгэж,Залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.

14. “Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна.Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.

15. Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна.Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна.Би түүнийг аварч, хүндлэх болно.

16. Би түүнийг урт амьдралаар хангаж,Түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 91