Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 91:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэнТөгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.

2. Би ЭЗЭНд хандан “Миний хоргодох газар, миний бат цайз,Миний итгэдэг Бурхан минь” гэнэ.

3. Учир нь чамайг анчны урхинаас,Бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.

4. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөдТүүний жигүүр дор чи хоргодох болно.Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.

5. Чи шөнийн аймшгаас ч,Өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.

6. Мөн харанхуйд явагч тахлаас ч,Үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.

7. Мянган хүн чиний дэргэд,Түмэн хүн чиний баруун гар талд унавч,Энэ нь чамд халдахгүй.

8. Чи зөвхөн нүдээрээ хараад лХорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.

9. Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюуХамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.

10. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй,Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.

11. Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулдТэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 91