Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 9:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно.Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ.

9. ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт,Бэрх цагийн бэхлэлт болно.

10. Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно.Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.

11. Сионд оршин байгч ЭЗЭНд магтаалыг дуулагтун.Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.

12. Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг.Тэрээр зовогсдын хашхирахыг мартдаггүй.

13. ЭЗЭН, намайг өршөөгөөч.Үхлийн дааман хаалганаас намайг босгодог ТаНамайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүдгүүрийг минь хараач.

14. Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөдСионы охины дааман хаалгандБи Таны авралд баясна.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 9