Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 89:32-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Би тэдний алдаа зөрчлийг таягаараа,Тэдний гэм бурууг саваагаар шийтгэнэ.

33. Харин Би Өөрийн хайр энэрлийг түүнээс таслахгүй,Итгэлгүйгээр ч үйлдэхгүй.

34. Өөрийн гэрээг би зөрчихгүй,Амнаас гарсан авиагаа өөрчлөхгүй.

35. Би Өөрийн ариун байдлаар нэгэнтээ тангарагласан бөгөөдБи Давидад худал хэлэхгүй.

36. Түүний үр удам нь мөнхөд амьдарч,Түүний сэнтий Миний өмнөх нар шиг байна.

37. Тэр нь сар шиг мөнхөд байхаар тогтоогдох бөгөөдТэнгэрийн гэрч итгэмжит юм” гэв.Села

38. Харин Та хаян, татгалзаж,Өөрийн тослогдогчийн эсрэг хилэнгээр дүүрэн байв.

39. Та Өөрийн зарцын гэрээг хайхраагүй.Та түүний титмийг шороонд бузарласан.

40. Та түүний бүх ханыг эвдсэн.Та түүний бат цайзуудыг сүйрүүлсэн.

41. Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон.Тэр өөрийн хөршүүдэд буруутгагдсан.

42. Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн.Та бүх дайснуудыг нь баярлуулсан.

43. Та бас илднийх нь ирийг мохоож,Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон.

44. Та түүний сүр жавхланг дуусган,Түүний сэнтийг газарт хөмрөв.

45. Та түүний залуу насны өдрүүдийг богиносгосон.Та түүнийг ичгүүрээр нөмрүүлсэн.Села

46. Өө, ЭЗЭН, хэдий болтол вэ?Та Өөрийгөө мөнхөд нуух уу?Таны уур хилэн гал мэт шатах уу?

47. Миний амьдралын хугацааг санаач.Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!

48. Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ?Тэрээр өөрийн сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу?Села

49. Өө, Эзэн, итгэлтэй байдал дотроо Таны Давидад тангарагласанУрьдын хайр энэрэл тань хаана байна вэ?

50. Өө, Эзэн, Өөрийн зарц нарын доромжлолыг санаач.Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 89