Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 89:10-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Та Өөрөө Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан.Та Өөрийн дайснуудыг хүчит мутраараа тараасан.

11. Тэнгэрүүд бол Таных, газар ч бас Таных.Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан.

12. Өмнөд ба умардыг Та бүтээсэн.Табор ба Хермон Таны нэрд баяртайгаар хашхирдаг.

13. Та хүчит мутартай.Таны гар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн.

14. Зөв шударга ба шударга ёс бол Таны сэнтийн суурь юм.Хайр энэрэл ба үнэн Таны өмнө явдаг.

15. Баярт дууг мэддэг ард түмэн юутай ерөөлтэй вэ!Өө, ЭЗЭН, тэд Таны нүүр царайны гэрэлд алхдаг.

16. Таны нэрд тэд өдөржин баярлаж,Таны зөв шударгаар тэд өргөмжлөгддөг.

17. Учир нь Та бол тэдний хүч чадлын алдар бөгөөдТаны ивээлээр бидний эвэр өргөмжлөгдсөн байдаг.

18. Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөдИзраилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.

19. Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж,“Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн.Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.

20. Би Өөрийн зарц Давидыг олсон.Өөрийн ариун тосоор Би түүнийг тосолсон.

21. Миний гар түүнтэй хамт байж,Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.

22. Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй,Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй.

23. Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж,Түүнийг үзэн ядагчийг бут цохино.

24. Миний итгэлтэй байдал ба Миний хайр энэрэл түүнтэй хамт байх бөгөөдМиний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө.

25. Би бас түүний гарыг далай дээр,Түүний баруун гарыг гол мөрөнгүүд дээр байлгана.

26. Тэр Над уруу «Та бол миний Эцэг,Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.

27. Би мөн түүнийг ууган хүү,Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 89