Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 88:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан.Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан.Би Тан уруу гараа сунгасан.

10. Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү?Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?

11. Таны хайр энэрэл булшинд,Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?

12. Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү?Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?

13. Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөдӨглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.

14. Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ?Юунд Та надаас нүүрээ нууна вэ?

15. Би залуугаасаа зовж, үхэх шахсан.Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.

16. Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн.Таны аймшгууд намайг сөнөөсөн.

17. Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн.Тэд хамтдаа намайг бүсэлсэн.

18. Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан.Танилууд минь ч харанхуйд байна.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 88