Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 86:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өө, ЭЗЭН чих тавин надад хариулаач.Учир нь би зовж, гачигдаж байна.

2. Би бурханлаг хүн учир сэтгэлийг минь хамгаалаач.Өө, миний Бурхан Та Өөрт тань итгэдэг Өөрийн зарцыг авраач.

3. Өө, Эзэн, намайг нигүүлсээч,Учир нь Тан уруу хандан Би өдөржин хашхирдаг.

4. Өөрийн зарцын сэтгэлийг баярлуулаач,Учир нь Эзэн Тан уруу би сэтгэлээ өргөдөг.

5. Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн,Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.

6. Өө, ЭЗЭН, миний залбирлыг чих тавин чагнаач.Миний гуйлтуудын дуунд анхаарал тавиач!

7. Өөрийн зовлонгийн өдөр би Таныг дуудна,Учир нь Та надад хариулна.

8. Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн ч үгүй,Таных шиг үйлс ч байхгүй.

9. Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж,Таны өмнө хүндэтгэн мөргөж,Таны нэрийг алдаршуулна.

10. Учир нь Та бол аугаа бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг.Та ганцаараа л Бурхан юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 86