Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 85:3-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Та Өөрийн бүх уур хилэнг зайлуулсан.Та Өөрийн шатаж буй уураас эргэн буцсан.

4. Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж,Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.

5. Та бидэнд мөнхөд уурлах уу?Та бүх үеийнхэнд Өөрийн уурыг үргэлжлүүлсээр байх уу?

6. Таны хүмүүс Танд баярлахын тулдТа Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?

7. Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийг бидэнд үзүүлж,Өөрийн авралыг бидэнд хайрлаач.

8. Бурхан ЭЗЭНий айлдахыг би сонсоно.Учир нь Тэр Өөрийн ард түмэн буюу Өөрийн бурханлаг хүмүүст амар тайвныг айлдана.Харин тэднийг мунхаглал уруу буцахыг үл зөвшөөрье.

9. Бидний газар нутагт алдар оршихын тулдТүүний аврал Түүнээс эмээгчдэд үнэхээр ойр байна.

10. Хайр энэрэл болон үнэн хамтдаа уулзжээ.Зөв шударга болон амар тайван бие биеэ үнсжээ.

11. Үнэн газраас оргилон,Зөв шударга байдал тэнгэрээс өнгийн хардаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 85