Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 84:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Хүч нь Таны дотор,Зүрхэнд нь Сион уруу хөтлөх замууд байх хүн юутай ерөөлтэй вэ!

6. Нулимсны хөндийгөөр туулан гарахдаа тэд түүнийг булаг болгодог.Эрт орох бороо ч мөн түүнийг ерөөдөг.

7. Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэнХүчээс хүч уруу хүрдэг.

8. Өө, Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, миний залбирлыг сонсооч.Өө, Иаковын Бурхан, чих тавин чагнаач.Села

9. Хараач, бидний бамбай болсон Бурхан,Өөрийн тосолсон хүний нүүр уруу хараач.

10. Учир нь Таны хашаан дахь нэг өдөр гадна байх мянган өдрөөс ч дээр юм.Би хорон муугийн майхнуудад оршин суухаасӨөрийн Бурханы өргөөний босгон дээр зогсохсон.

11. Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм.ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг.Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.

12. Өө, Түмэн цэргийн ЭЗЭН, Танд итгэдэг хүн юутай ерөөлтэй вэ!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 84