Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 83:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг,Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.

10. Тэд Ен-дорт сөнөөж,Газарт хаягдах хог мэт болсон.

11. Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг,Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.

12. Тэд “Өөрсдөдөө зориуланБурханы бэлчээрийг эзэмшицгээе” гэцгээж байсан.

13. Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг,Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.

14. Ойг шатаадаг гал шиг,Уулсыг шатаадаг дөл шиг

15. Өөрийн хуй салхиар тэднийг хөөж,Өөрийн шуургаар тэднийг сүрдүүлээч.

16. Тэд Таны нэрийг эрж хайдаг болохын тулдТэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 83