Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 83:7-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Гебал, Аммон болон Амалек,Филист, Тирийн оршин суугчидтай хамт

8. Ассири ч тэдэнтэй холбоо тогтоож,Тэд Лотын хүүхдүүдэд тус дэм болжээ.Села

9. Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг,Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.

10. Тэд Ен-дорт сөнөөж,Газарт хаягдах хог мэт болсон.

11. Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг,Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.

12. Тэд “Өөрсдөдөө зориуланБурханы бэлчээрийг эзэмшицгээе” гэцгээж байсан.

13. Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг,Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.

14. Ойг шатаадаг гал шиг,Уулсыг шатаадаг дөл шиг

15. Өөрийн хуй салхиар тэднийг хөөж,Өөрийн шуургаар тэднийг сүрдүүлээч.

16. Тэд Таны нэрийг эрж хайдаг болохын тулдТэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч.

17. Тэднийг мөнхөд ичгүүрт оруулан айлгаж,Тэднийг дорд болгон мөхөлд учруулаач.

18. Ингэснээр тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаарааБүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 83