Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 83:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Гебал, Аммон болон Амалек,Филист, Тирийн оршин суугчидтай хамт

8. Ассири ч тэдэнтэй холбоо тогтоож,Тэд Лотын хүүхдүүдэд тус дэм болжээ.Села

9. Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг,Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.

10. Тэд Ен-дорт сөнөөж,Газарт хаягдах хог мэт болсон.

11. Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг,Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.

12. Тэд “Өөрсдөдөө зориуланБурханы бэлчээрийг эзэмшицгээе” гэцгээж байсан.

13. Бурхан минь ээ, тэднийг хамхуул шиг,Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 83