Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 83:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Харагтун, Таны дайснууд шуугьж,Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн.

3. Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж,Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг.

4. Тэд “Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулдОчиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё” гэцгээв.

5. Тэд нэг оюун бодлоор хамтран хуйвалджээ.Таны эсрэг тэд гэрээ байгуулдаг.

6. Едомын майхнууд болон ишмаелчууд,Моаб болон хагирчууд,

7. Гебал, Аммон болон Амалек,Филист, Тирийн оршин суугчидтай хамт

8. Ассири ч тэдэнтэй холбоо тогтоож,Тэд Лотын хүүхдүүдэд тус дэм болжээ.Села

9. Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг,Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач.

10. Тэд Ен-дорт сөнөөж,Газарт хаягдах хог мэт болсон.

11. Тэдний язгууртнуудыг Ореб ба Зееб шиг,Тэдний бүх ноёдыг Зеба ба Залмунна шиг болгооч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 83