Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 82:2-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хэдий болтол та нар шударга бусаар шүүж,Хорон муу хүнд тал засна вэ?Села

3. Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг зөвтгө,Зовогсод хийгээд гачигдагсдад шударга ёсыг хайрла.

4. Дорой болон гачигдагсдыг авар.Тэднийг хорон муу хүний гараас чөлөөл.

5. Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй.Тэд харанхуйд холхидог.Дэлхийн бүх сууриуд ганхсан.

6. Би “Та нар бол бурхад,Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм.

7. Гэсэн ч та нар хүн шиг үхэж,Ноёдын нэгтэй адил унах болно” гэв.

8. Бурхан, босож, дэлхийг шүүгээч!Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 82