Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 81:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. “Би түүний мөрнөөс ачааг буулгаж,Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.

7. Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан.Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн.Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан.Села

8. Миний хүмүүс ээ, сонсогтун, тэгвэл Би та нарыг гэрчилнэ.Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!

9. Та нарын дунд гаднын бурхан бүү байг.Та нар харийн бурханд бүү мөргө.

10. Та нарыг Египет нутгаас удирдан гаргасанЭЗЭН Би бол та нарын Бурхан юм.Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.

11. Гэвч Миний хүмүүс Миний дууг сонсоогүй бөгөөдИзраиль ч Намайг дагаагүй.

12. Иймээс Би тэднийг дур зоргоор нь явуулахаарЗүрхнийх нь зөрүүдлэлд тушаасан.

13. Миний хүмүүс Намайг сонсож,Израиль Миний замаар явсан ч болоосой!

14. Тэгвээс Би тэдний дайснуудыг хурдан дарж,Өөрийн мутрыг өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан.

15. ЭЗЭНийг үзэн ядагсад Түүнд дуулгавартай мэт дүр үзүүлэх байсан бөгөөдТэдний үе мөнхөд үргэлжлэхсэн.

16. Би та нарыг улаан буудайн дээдээр хооллон,Хад чулуунаас гарах зөгийн балаар Би та нарыг хангах байсан”.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 81