Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 81:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бидний хүч чадал болох Бурханд баясгалантайгаар дуулагтун.Иаковын Бурханд баясгалантайгаар хашхирагтун.

2. Дуу аялж, бөмбөр цохиж,Сонсголонт ятгыг босоо ятгатай хамт дуугарга.

3. Бидний баярын өдөр, шинэ сар буюуТэргэл сартайд бүрээ үлээгтүн.

4. Учир нь энэ бол Израильд зориулсан зарлиг,Иаковын Бурханы тогтоол юм.

5. Тэрээр Египет нутаг даяар явж байсан үедээҮүнийг Иосефын дунд гэрчлэлийн төлөө байгуулсан.Би өөрийн мэдэхгүй хэлээ сонссон.

6. “Би түүний мөрнөөс ачааг буулгаж,Түүний гарыг сагснаас чөлөөлсөн.

7. Чи зовлон бэрхшээл дотроо хашхирсан бөгөөд Би чамайг аварсан.Би аянгын дууны нууц газраас чамд хариу өгсөн.Би чамайг Мерибагийн усны дэргэд туршсан.Села

8. Миний хүмүүс ээ, сонсогтун, тэгвэл Би та нарыг гэрчилнэ.Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!

9. Та нарын дунд гаднын бурхан бүү байг.Та нар харийн бурханд бүү мөргө.

10. Та нарыг Египет нутгаас удирдан гаргасанЭЗЭН Би бол та нарын Бурхан юм.Амаа том ангайлга, би түүнийг дүүргэнэ.

11. Гэвч Миний хүмүүс Миний дууг сонсоогүй бөгөөдИзраиль ч Намайг дагаагүй.

12. Иймээс Би тэднийг дур зоргоор нь явуулахаарЗүрхнийх нь зөрүүдлэлд тушаасан.

13. Миний хүмүүс Намайг сонсож,Израиль Миний замаар явсан ч болоосой!

14. Тэгвээс Би тэдний дайснуудыг хурдан дарж,Өөрийн мутрыг өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 81