Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 80:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Бурхан, биднийг сэргээжӨөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.

4. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН,Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?

5. Та тэднийг нулимсаар хооллож,Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.

6. Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөдДайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.

7. Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.

8. Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.

9. Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөдТэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 80