Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 80:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иосефыг хонин сүрэг мэт удирддагИзраилийн хоньчин оо, чих тавин сонсооч.Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.

2. Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан,Биднийг аврахаар ирээч!

3. Бурхан, биднийг сэргээжӨөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.

4. Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН,Та хэдий болтол Өөрийн хүмүүсийн залбиралд уурлах вэ?

5. Та тэднийг нулимсаар хооллож,Тэдэнд нулимсыг ихээр уулгасан.

6. Та биднийг хөршийн маань маргааны бай болгодог бөгөөдДайснууд маань өөрсдийнхөн дундаа шоолон хөхөрдөг.

7. Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж,Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч,Тэгвэл бид аврагдах болно.

8. Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан.Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 80