Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 8:2-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Өөрийн өстнүүдээс болжБалчир, нярай хүүхдүүдийн амаарТа хүч чадлыг бататгасан ньДайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.

3. Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг,Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо

4. Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж,Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?

5. Та түүнийг Бурханаас арай дор болгож,Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.

6. Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг.Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь

7. Бүх хонь ба үхэр,Мөн хээрийн араатан амьтад,

8. Тэнгэрийн шувууд болон далайн загас буюуУсан замаар сэлэгч бүхэн юм.

9. ЭЗЭН, бидний Эзэн,Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 8