Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 79:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд,Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.

7. Учир нь тэд Иаковыг залгиж,Орших газрыг нь цөл болгосон.

8. Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач.Бид маш дор орсон учирТаны өршөөлөөр биднийг хурдан угтан авахаар ирээч.

9. Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач.Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.

10. Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ?Таны зарц нарын урссан цусны өс хонзонБидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.

11. Хоригдлуудын ёолох дуу Таны өмнө ирэг.Үхэхээр яллагдсан хүмүүсийг Өөрийн хүчний агуугаар хамгаалаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 79