Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 78:60-69 Ариун Библи, 2004 (АБ2004)

60. Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюуХүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,

61. Өөрийн хүч чадлыг олзлолд,Өөрийн сүр жавхланг өстний гарт өгсөн.

62. Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж,Өөрийн өвд уурласан.

63. Түүний залуусыг гал залгиж,Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.

64. Түүний тахилч нар илдэнд унаж,Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.

65. Дараа нь Эзэн нойрноос мэт,Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.

66. Тэр Өөрийн өстнүүдийг цохин буцаасан .Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.

67. Тэр бас Иосефын майхныг хаяж,Ефраимын овгийг сонгоогүй,

68. Харин Иуда овгийг,Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.

69. Тэр Өөрийн ариун газрыг өндөрлөг газрууд шиг,Мөнхөд бий болгосон газар шигээ барьж босгосон.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 78