Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 78:33-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор,Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.

34. Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж,Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.

35. Бурхан тэдний хад байсныг,Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.

36. Харин тэд амаараа Түүнд бялдуучилжХэлээрээ Түүнд худал ярьсан.

37. Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй,Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.

38. Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй.Тэр Өөрийн уурыг олонтаа барьж,Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.

39. Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие,Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.

40. Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж,Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!

41. Тэд Бурханыг дахин дахин сорьж,Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.

42. Тэд Түүний хүч чадлыг,Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй.

43. Тэр Өөрийн тэмдгүүдийг Египетэд,Өөрийн гайхамшгуудыг Зоаны хээр талд харуулж,

44. Тэдний гол мөрнүүдийгМөн усны урсгалуудыг цус болгон хувиргаж,Тэднийг ууж чадахгүй болгосныг ч санаагүй.

45. Тэр тэдний дунд тэднийг залгисан ялаан сүргийг,Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг илгээсэн.

46. Тэр бас тэдний тариаг дэвхрэгт,Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 78