Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 77:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюуИаков ба Иосефын хөвгүүдийг зольсон.Села

16. Бурхан, их ус Таныг харсан.Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан.Гүн нь ч чичирсэн.

17. Үүлс усыг асгасан.Тэнгэрүүд ч дуу гаргасан.Таны сумнууд ч энд тэнд гялбасан.

18. Таны аянгын дуу хуй салхин дунд байв.Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн.Газар чичрэн хөдөлсөн.

19. Таны зам далайд,Таны жимүүд их усанд байсан бөгөөдТаны мөрүүд ч мэдэгдэхгүй.

20. Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэтМосе ба Аароны гараар удирдсан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 77