Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 74:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Та Левиатаны толгойнуудыг няцалсан.Та түүнийг цөл газрын амьтдад хүнс болгон өгсөн.

15. Та горхи ба булгуудыг оргилуулсан.Та үргэлж урсдаг урсгалуудыг ширгээн хатаасан.

16. Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм.Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.

17. Та газар дэлхийн бүх хил хязгаарыг тогтоосон.Та зун хийгээд өвлийг бий болгосон.

18. ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болонМунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.

19. Өөрийн тагтааны амийг зэрлэг амьтанд бүү өгөөч.Өөрийн зүдэрсэн хүний амийг бүү үүрд мартаач.

20. Гэрээг эргэн хараач.Учир нь газар нутгийг харанхуй газрууд хүчирхийллийн орших сууцаар дүүрсэн.

21. Дарлагдагсдыг ичгүүртэйгээр бүү буцаагаач.Зүдрэгсэд ба гачигдагсдаар Өөрийн нэрийг магтуулаач.

22. Бурхан, босож Өөрийн хэргээ өмгөөлөөч.Мунхаг хүн өдөржин Таныг хэрхэн буруутгадгийг санаач.

23. Өөрийн өстнүүдийн дууг,Таны эсрэг босдог хүмүүсийн үргэлж гарч байдаг шуугианыг бүү мартаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 74